“Боолын гэрээ” киноны нээлт энэ сарын дөрвөнд “Тэнгис” кино театрт боллоо. Тус киноны уран бүтээлчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ киног анх хайр дурлалын сэдэвтэй кино хийх гэж төлөвлөж байсан боловч долоон сарын 1-ний өдөр болсон улс төрийн үймээнээс болж сэдвээ өөрчлөхөд хүргэжээ. Киноны гол дүрд залуу жүжигчин Б.Амарсайхан, жүжигчин Ч.Болд , загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн, МУИС-ийн утга зохиол судлалын ангийн оюутан О.Цэнгэл нар тоглосон байна. Киноны гол утга санаа нь залуус хэн нэг мөнгөтэй хүний гар хөл, боол нь битгий болоосой гэсэн санааг илэрхийлж гаргахыг зорьсон гэж зохиогч нь хэллээ.
Freedom- оос авсан. Энэ бол үнэн.


Сэтгэгдэлүүд: